sonin.mn
УИХ-ын 2016 оны Хаврын чуулганы хаалтыг өнөөдөр хийх талаар Төрийн ордонд яригдаж байна. 
 
Учир нь шинээр бүрэлдэж буй УИХ өмнөх чуулганыг хаасны дараа анхдугаар хуралдаанаа хийх юм. УИХ-ын Дэгийн тухай хуульд Хаврын чуулганыг заавал албан ёсоор хаасны дараа намрын чуулганы нээлт болно гэсэн заалт байдаггүй ч гишүүд хаалтаа хийхээр төлөвлөж байгаа бололтой. 
 
Ямартаа ч Хаврын чуулганы хаалтыг өнөөдөр хийж магадгүй байгаа талаар Төрийн ордонд яригдаж байна. 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг