sonin.mn
БРАТИСЛАВ. /ВВС/. Их Британи улс Европын Холбооноос гарах шийдвэр гаргасныхаа дараа урьд өмнө үзэгдээгүй их шахалтад өртөөд буй энэ үед Словак тус холбоог зургаан сарын хугацаатайгаар даргалж эхэллээ. Словак 2004 онд ЕХ-нд нэгдсэнээсээ хойш тус холбоог анх удаагаа даргалж байгаа нь энэ юм.
 
ЕХ-ны хувьд явцгүй бодлогуудаа, ялангуяа цагаачлалын талаарх бодлогоо “дахин эргэн харах” хэрэгтэй гэж Словакийн Ерөнхий сайд Роберто Фико хэлжээ. Тэрбээр өчигдөр Словакийн нийслэл Братислав хотод Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкертэй уулзсан байна.
 
Уулзалтын дараа Словакийн Ерөнхий сайд сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Европын ирээдүйн талаарх чухал шийдвэрүүдийг ганц хоёр улс эсвэл үүсгэн байгуулагч гишүүн улсууд дангаараа гаргаж, тодорхойлж болохгүй” гэж онцлон дурджээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг