sonin.mn
Стандартчиллын үндэсний зөвлөлөөс нийт 10 салбарын 42 стандартыг шинээр баталжээ. Эдгээрт хүнсний 3, эрүүл мэндийн 6, хими, хими технологийн 1, хэмжил зүйн 3, мэдээлэл, харилцаа холбооны 1, байгаль орчны 2, төмөр замын 16, төрийн үйлчилгээний 1, эрчим хүчний 5, хөдөлмөрийн нөхцөл аюулгүй байдлын 4 стандартыг тус тус багтжээ.  
 
Хүнсний стандартад шинжилгээний аргын стандартууд орсон бөгөөд олон улсын түвшинд шинжилгээний аргыг ойртуулах, сайжруулах ач холбогдолтой аж. Харин Эрүүл мэндийн салбарын хувьд олон улсын стандартыг эмнэлгийн салбарт нутагшуулах зорилгоор орчуулж байгаа стандарт юм. 
 
Хэмжил зүйн стандартуудын хувьд мөн олон улсын стандартыг орчуулан гаргаж байгаа бөгөөд ялангуяа халуун, хүйтэн усны тоолууртай холбоотой стандартууд багтаж байгаа аж.
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг