sonin.mn
МОСКВА. /Xinhua/. Улам бүр тогтворгүй, урьдчилан таамаглахын аргагүй болсоор байгаа дэлхий ертөнцөд манай улс өөрийгөө хамгаалахад бэлэн гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.
 
В.Путин пүрэв гарагт Оросын дипломатчидтай уулзахдаа “олон улсын харилцааны бүх салбарт асар их өөрчлөлт гарч байна” гээд “Орос улс ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, найдвартай хамгаалж чадна” гэжээ.
 
Путины хэлснээр, дэлхийн улсууд нэг нэгнээсээ улам бүр харилцан хамааралтай болж байгаа учир хамтын ажиллагаа, нэгдмэл хүсэл эрмэлзэл болон харилцан буулт хийхэд бэлэн байх явдлыг олон улсад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гол түлхүүр болгох хэрэгтэй.
 
Тэрбээр цааш хэлэхдээ “ОХУ өрнө, дорно, өмнөд болон умардын бүх улстай нээлттэй бөгөөд шударга харилцааг бий болгох зорилгоор үр дүнтэй, бие даасан гадаад бодлогыг хэрэгжүүлж байна” гэсэн байна.
 
Мөн ОХУ олон улсын асуудлууд, тэдгээрийн дотор Украины хямралыг шийдвэрлэхийн төлөө цаашид ажиллаж, Евразийн улсуудтай стратегийн түншлэлээ бэхжүүлэх эрмэлзэлтэй байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг