sonin.mn
Энэ сарын  3-5-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо дуу цахилгаантай орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
 
Ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар  шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна хэмээн Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.
 
Эх сурвалж: "Монцам" агентлаг