sonin.mn
УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчдэд өнөөдөр УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгоно.  Уг шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар гаргасан бөгөөд үнэмлэхийг Төрийн ордоны Баганат танхимд 12.40 цагаас гардуулах юм. Энэ удаагийн сонгуулийн сонгогчдын ирц улсын хэмжээнд 72.1 хувьд хүрсэн.
 
Хоёр хоногийн өмнө явуулсан санал хураалтын дүнд МАН 65, Ардчилсан нам 9, МАХН нэг, бие даагч нэг тус тус ялалт байгуулсан юм.  Эдгээр нэр дэвшигчдийн нэрсийг Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр Ерөнхийлөгчид өргөн барих юм байна. 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцам" агентлаг