sonin.mn
Туркийн Элчин сайдын яамнаас эмгэнэлийн дэвтэр нээв. Энэ сарын 28-нд Истанбулд болсон террорист халдлагын улмаас амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж Турк Улсад нэг өдөр гашуудал зарласан.
 
Иймээс Элчин сайдын яамны болон Элчин сайдын Өргөөний өмнөх Турк Улсын далбааг хагас буулгасан юм. Мөн энэ сарын 30-ны пүрэв гарагт болон ирэх сарын 1-ний баасан гарагт 10:00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд тус ЭСЯ-нд эмгэнэлийн дэвтэр нээлттэй байх юм. 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг