sonin.mn
Булган  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигчид 22 суудал, Ардчилсан намаас нэр дэвшигчид 11 суудал авсан урьдчилсан мэдээ гараад байна.
 
Булган  аймгийн ИТХ нийт 33 мандаттай юм. Одоогоор эцсийн дүнгээ цэгцэлж байна. Ямар нэгэн зөрчил санал гомдол гараагүй, хэвийн байна гэсэн мэдээллийг аймгийн Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Д.Наранбаяр мэдээллээ.
 
Дашрамд дурдахад сонгуулийн хоригын хугацаанд архи согтууруулах ундаа зарсан, хэрэглэсэн зөрчил бүртгэгдээгүй байна. 
 
П.Батням
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг