sonin.mn
Зургадугаар сарын 29-нд болсон УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтад Дорноговийн ард иргэд идэвхтэй оролцлоо. Тус аймгийнхан сонгуульдаа маш идэвхтэй оролцож сонгуулийн ирцийг 72.88 хувьтай дуусгасан байна.
 
Энэ тоог 2012 оныхтой харьцуулахад сонгуулийн ирц 10 гаруй хувиар нэмэгдсэн аж. Дорноговь аймаг 65 мянга гаруй хүн амтай бөгөөд энэ удаагийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 41760 сонгогч бүртгүүлсэн байна.
 
Х.Эрдэнэбулган
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг