sonin.mn
ЛОНДОН. /TASS/. Их Британийн Дотоод хэргийн сайд Тереза Мэй Консерватив намын дарга болон Ерөнхий сайдын албан тушаалд нэрээ дэвшүүлэхээр шийдсэнээ мэдэгджээ.  
 
Нам доторх сонгуулиар 59 настай тэрбээр Их Британийн Ерөнхий сайдаар сонгогдох боломжтой юм. Мэй хэлэхдээ түүний зорилт бол “Их Британийг иргэн бүрийн төлөө ажилладаг улс болгох явдал” гэжээ.
 
Зургадугаар сарын 23-нд олон нийтийн санал асуулга болж, ард иргэдийн олонх нь ЕХ-ноос гарах нь зүйтэй гэж үзсэний дараахан одоогийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон огцорно гэдгээ мэдэгдсэн билээ. Тун удахгүй нам дотор нөхөн сонгууль явагдах бөгөөд Тереза Мэй Консерватив намын дарга болох магадлалтай байна.  
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг