sonin.mn
ОБЕГ-ын харьяа төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас өчигдөр болсон сонгуулийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, гол ус гаталж сонгуульд оролцох үед иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг ханган шаардлагатай техник хэрэгслийг дайчлан  ажиллалаа хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
 
Архангай аймгийн Цэцэрлэг, Хангай сумдад нийт 365, Булган аймгийн Сэлэнгэ, Тэшиг, Сэлэнгэ сумдад нийт 256, Ховд аймгийн Дуут суманд нийт 7, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт сумдад нийт 290, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал сумдад нийт 117, Төв аймгийн Алтанбулаг суманд нийт 108, Увс аймгийн Тэс, Завхан, Ховд, Түргэн, Тариалан сумдад нийт 248, Хөвсгөл аймгийн Галт суманд нийт 348 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав.
 
Нийт 8 аймгийн 17 суманд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгуулллагын 86 албан хаагч, 29 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 1739 сонгогчийг завь болон автомашинаар голоор гаргах, буцаах ажлыг зохион байгуулан ажилласан байна.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг