sonin.mn
БРЮССЕЛЬ. /Anadolu/. Хэрвээ Их Британи цаашид Европын Холбооны нэгдсэн зах зээлд нэвтрэхийг хүсч байгаа байгаа бол ЕХ-ны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, түүний дотор хүмүүсийн чөлөөтэй шилжих эрхийг хүндэтгэхийг Европын орнуудын удирдагчид тус улсад уриаллаа.
 
Их Британийг оруулахгүйгээр хийсэн ЕХ-ны 27 улсын оролцоотой хоёр өдрийн уулзалт лхагва гарагт өндөрлөжээ. Британичуудын хийсэн ЕХ-ноос гарах сонголтыг тэд хэлэлцсэн юм.
 
Бельгийн нийслэл Брюссель хотноо хийсэн хамтарсан мэдэгдэлд “ЕХ-ноос албан ёсоор гарах хэлэлцээг аль болох түргэн эхлүүлэхийг хүсч байгаа эсэхээ Их Британи ЕХ-нд мэдэгдэх хэрэгтэй” гэжээ.
 
Мөн уг мэдэгдэлд “есдүгээр сараас хойш Ерөнхий сайд Дэвид Кэмероны халааг авах хүнийг сонгоод ЕХ-ноос гарах үйл ажиллагааг эхлүүлэх нь Их Британийн бодлоготой зөрчилдөж байна” гэжээ.
 
ЕХ-ноос гарах хэлэлцээний үеэр тус холбооны нэгдсэн зах зээлд чөлөөтэй нэвтрэх эрхээ хадгалж үлдэхийг Их Британи хүсч магадгүй юм. Их Британи руу ЕХ-ны бусад улсын иргэд нүүж, тэнд суурьших эрхийг тус улс хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж удирдагчид санал нэгджээ.
 
Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “дан ганц зах зээл удаан оршин тогтнохгүй” гэжээ. Энэ асуудал цаашид хийх хэлэлцээний анхаарал татсан гол сэдвүүдийн нэг болох төлөвтэй байна. Хүмүүсийн чөлөөтэй шилжилт хөдөлгөөнийг ЕХ-ноос гарахыг дэмжин кампанит ажил өрнүүлэгчид эрс эсэргүүцэж байсан юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг