sonin.mn
Сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-д, сонгогдсон нэр дэвшигчдэд баяр хүргэе. 
 
Ард түмэн МАН-д өндөр итгэлээ хүлээлгэж, их ачаа үүрүүллээ. Хүндхэн он жилүүд Монгол түмнийг маань хүлээж бий. Өр зээл, чадамжгүй эдийн засаг, доройтсон амжиргаа, унасан нэр хүнд, дампуурсан улс төр. Ард түмэн энэ бүхнээс салгах найдвар гэж МАН-ийг харж байна. Энэ их итгэлийг даах л, зүтгэх л үлдлээ.
 
Гэхдээ МАН асар сайндаа ялалт байгуулсангүй, АН-д итгэлээ алдсан олон түмэн өөр сонголт хийх боломжгүй байлаа. МАН нэрийн ард хэн байхаас үл шалтгаалан дугуйлж байлаа. АН-д итгэл алдрах бүртээ МАН-д өгч ирсэн, гэвч тэр бүрд итгэлийг нь МАН бүрэн хариулж чадахгүй байсан.
 
Эдийн засгийнхаа хамаг чадамжийг үргүй цацаж, өр зээлд оруулах эхлэлийг тавьсан алдаагаа давтаж болохгүй. Боловсон хүчнийг, төрийн албыг наймаа болгосноо давтаж болохгүй. Ард түмнээ талцуулдаг явцуу суртлаа үргэлжлүүлж болохгүй. Яагаад гэвэл дахиад цаг хугацаа Монгол Улсыг хүлээж чадахгүй. Тийм эгзэгтэй мөч ирсэн байгаа. 
 
Манай нэг том улс төрийн хүчин АН -д ч томоохон сургамж боллоо. Өмнө ийм сургамж олонтаа авч байсан ч харамсалтай нь үр дүнгүй байсныг энэ сонгууль харуулав .
Бидний хувьд улс төрд, ялангуяа оюун санааны хүрээнд хийх ажил асар их байгааг илүү гүн тод ойлгов. Хийх ажил их байна. 
 
Одоо талцаж улс төржихгүй, Гэхдээ бас хуйвалдаж Манантахгүй, энэ хүндрэл бэрхшээлээс гарахийн төлөө бүгдээрээ сэтгэл нэгдэн тэмцэнэ гэдэгт итгэж байна. Яагаад гэвэл бидэнд эв нэгдэл ус агаар мэт хэрэгтэй цаг. 
 
Монгол орон минь мандан бадрах болтугай.
 
Б.Наминчимэд