sonin.mn
Дорноговь аймгийн ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр 31 суудлын 29-ийг МАН авчээ. Харин Сайншанд сумын 5 -р баг Зүүнбаян тосгоноос АН-аас  нэр дэвшигч Ц.Гантулга, Хатанбулаг сумаас бие даан нэр дэвшигч  С.Баттогоо нар үлдсэн хоёр суудлыг авчээ. Ийнхүү аймгийн ИТХ-д МАН 8 жилийн дараа орон нутагт дахин ялалт байгуулж байна.
 
Х.Эрдэнэбулган
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг