sonin.mn
УИХ-ын 27-р тойрогт сонгуулийн ирц хамгийн их буюу 20402 сонгогч санал өгөхөөс 12336 хүн буюу 60.4 хувь нь саналаа өгөөд байна. Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооноос авсан 17 цагийн мэдээгээр аймгийн хэмжээнд сонгуулийн ирц 55.6 хувьтай байна.
 
Тус аймгийн хэмжээнд УИХ-ын сонгуульд 13 нэр дэвшигч, аймгийн ИТХ-ын сонгуульд 100 хүн нэр дэвшиж байгаа. Орон даяар явагдаж байгаа энэхүү сонгуулийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн хэмжээнд сонгуулийн 60 хэсгийн хороо байгуулагдан ажиллаж байна.
 
Ингээд Сэлэнгэ аймгийн Сонгуулийн Хорооноос ирүүлсэн 17 цагийн мэдээгээр 68712 сонгогч санал өгөхөөс 38228 сонгогч буюу нийт сонгогчдын 55.6 хувь нь саналаа өгөөд байна.
 
Эндээс тойргоор нь гаргавал УИХ-ын сонгуулийн 25-р тойрогт 23767 сонгогч саналаа өгөхөөс 12554 хүн буюу 52.8 хувь нь, 26-р тойрогт 24543 сонгогч саналаа өгөхөөс 13338 иргэн буюу 54.35 хувь нь, 27-р тойрогт 20402 сонгогч санал өгөхөөс 12336 хүн буюу 60.4 хувь нь саналаа өгөөд байна.
 
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг