sonin.mn
Эх орны зүүн хязгаар Дорнод аймагт сонгуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. 19.30 минутын байдлаар нийт сонгогчдын 53,8 хувь нь саналаа өгөөд байна.
 
Тус аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалтад нийтдээ 50728 сонгогч бүртгүүлжээ. Энэ удаагийн сонгуульд Дорнод аймагт УИХ-д хоёр мандат дээр 9 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бол аймгийн ИТХ-д 35 мандатад 124 нэр дэвшигч тус тус өрсөлдөж байна. 
 
Б.Туяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг