sonin.mn
Хөвсгөл аймагт оройн 17 цагийн байдлаар санал өгөх 85811 сонгогчоос 48295 иргэн саналаа өгч сонгуулийн ирц 56,8 хувьтай байна.
 
Санал өгч байгаа 121 хэсгийн хорооны ирц бүгд 50-иас дээш хамгийн өндөр хувь 75 хувь болсон ба ямар нэгэн, гомдол зөрчилгүй хэвийн үргэлжилж байна. Тус аймагт УИХ-ын сонгуульд 3 тойрогт 14 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд 37-р тойрогт санал өгөлт 56,2 хувьтай, 3-р тойрогт 56,4 хувьтай, 39-р тойрогт 57,9 хувьтай иргэдийн идэвх сайн байгаа гэнэ.
 
Зарим нэгэн суманд санал тоолох машин түр гацах асуудал гарсныг аймгийн сумдыг 5 хуваан 5 бүсэд ажиллаж байгаа мэдээлэл технологийн багийнхан шуурхай хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна гэсэн мэдээллийг аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Ариунбат өглөө.
 
 
 
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг