sonin.mn
Завхан аймагт 2016 оны УИХ болон аймгийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 17.00 цагийн байдлаар  71 хувьтай хэвийн явагдаж байна.
 
Тус аймагт нийт 45383 хүн сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэн байна. УИХ-ын сонгуулийн 17-р тойрогт 23897 сонгогч байна. Үүнээс 17 цагийн байдлаар 17953 хүн саналаа өгсөн байна. Өөрөөр хэлбэл энэ тойрогт санал хураалт 75,1 хувьтай явагдаж байна. Энэ тойрогт хамгийн өндөр хувьтай Нөмрөг сум 88,4 хувьтай, Асгат, Сонгино сум 86,6 хувьтай саналаа өгсөн байна. Харин 18-р тойрогт 21484 сонгогч байгаа үүнээс 14739 сонгогч саналаа өгчээ. Энэ тойргоос Шилүүстэй сум 87,1 хувьтай санал хураалт өндөр, Цагаанхайрхан сум 68,6 хувьтай санал хураалт явагдаж байна.
 
Аймгийн хэмжээнд 1359 хүн зөөврийн хайрцгаар санал өгсөн байна. Аймгийн хэмжээнд сонгогчдын 71 хувь нь саналаа өгсөн байна.
 
Завхан Б.Мягмарсүрэн
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг