sonin.mn
Улс төрийн зарим намуудаас хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх, техникийн тооллогыг хуульд нийцүүлэн хийлгэх талаар тусгасан шаардлагыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнд хүргүүлэв.
 
Сонгуулийн тухай хуульд саналт хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуульд  оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн болон сонгогчдын төлөөллийг байлцуулан санамсаргүй сонголтын аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ гэж заасан.
 
Гэтэл зарим аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны удирдлага сонгуулийн хэсгийн хороодын дарга нарт техникийн тооллогын санал авах байруудын 10-20 хувьд нь хий гэсэн үүрэг чиглэлийг өгсөн мэдээлэл бидэнд ирлээ.
 
Үүнийг бид будлиантуулах, үнэнээс зугтах оролдлого гэж үзэж байгаагаас гадна АН-ын зүгээс санал тоолох төхөөрөмжийн программ хангамжийг урьдчилан өөрт ашигтайгаар тохируулж төрийын эрх мэдлиг хууль бусаар авах гэсэн гэмт үлдлээ нуун далдлах гэсэн үыйлдэл гэж хардаж байна.
 
Иймд Улс төрийн нам, эвслийн төлөөлөл бид гэмт үылдлэс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэн яаралтай авах, хэсгүүдиг санал авах байруудаас санамсаргүй сонголтын аргаар 50 хүртэл хувийг сонгож техникийн тооллого хийх боломжийг хангуулах талаар сонгуулийн шат, шатны байгууллагад үүрэг чиглэл өгөхийг СЕХ-ноос шаардаж байна" гэжээ.
 
Шаардлагад МАН, МАХН, ИЗНН, ТТЭН эвсэл, Монголын консерватив нам, Бүгд найрамдах нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын социал демократ нам, Иргэний хөдөлгөөний намуудын удирдлагууд гарын үсэг зурсан байна.
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг