sonin.mn
Говь-Алтай аймгийн хэмжээгээр 27 тойргийн 87 хэсгийн хороонд 35509 сонгогч саналаа өгөхөөр байгаа юм. Тэд УИХ–ын  сонгуульд улс төрийн 2  нам, бие даан нэр дэвшигч 3 бүгд 5 нэр дэвшигчдээс, аймгийн ИТХ-д 4 намаас нэр дэвшиж байгаа 118, бие даагч 5, нийт 123 нэр дэвшигчдээс сонголтоо хийж саналаа өгнө.
 
Өнөө өглөө 7 цагаас хуулийн дагуу бүх хэсгийн санал хураах байрууд ажлаа эхэлсэн одоогоор ямар нэгэн зөрчил гараагүй, техникийн байдалд саатал гараагүй хэвийн явагдаж байна.
 
Тус аймгийн хэмжээээр сонгуулийн тойрог хэсгийн хороодод 555 төрийн албан хаагч, мэдээлэл технологын багт 105 бүгд 660 хүн ажиллаж байна. Өчигдөр битүүмжилсэн хайрцагаар 87 хэсгийн хороо 961 иргэний саналыг хуулийн дагуу авчээ.
 
Өнөөдрийн 12 цагийн байдлаар нийт сонгогчдын 32.56 хувь буюу 11740 сонгогч саналаа өгсөн дүнтэй байна. Хөхморьт, Төгрөг, Баян-Уул, Тонхил, Халиун сумдын сонгогчдын 35.54-47.14 хувь санал өгсөн нь хамгийн өндөр хувьтай байна.
 
Говь-Алтай Ш.Цоодол
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг