sonin.mn
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн 59 дүгээр тойрог, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 10-р хэсгийн санал авах байранд 11:00 цагт саналаа өглөө.
 
Тэрээр нийслэлчүүддээ хандан иргэнийхээ эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриаллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.