sonin.mn
1992 онд сонгогчдын ирц хамгийн өндөр буюу 95.6 хувьтай байжээ Сонгогчдын ирц хамгийн өндөр байсан үе бол 1992 он гэдгийг Сонгуулийн Ерөнхий хорооны мэдээллээс харж болохоор байна.
 
Тухайлбал 1992 онд сонгогчдын ирц 95.6 хувьтай байжээ. Харин 2012 оны парламентын сонгуулиар  сонгуулийн ирц буурч эхэлсэн байна. Тодруулбал тухайн онд 67.2 хувийн ирцтэй байжээ. Үүнийг Сонгуулийн Ерөнхий хорооноос шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалснаас гадна сонгогчийн идэвх буурсантай холбоотой хэмээн тайлбарлаж байна.
 
Сонгуулийн Ерөнхий хорооноос гарсан мэдээллээс үзвэл сонгуулийн ирц 2000 онд 82.4 хувьтай байсан бол 2012 онд 67.2 хувьтай гарчээ.  
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг