sonin.mn
УИХ, орон нутгийн сонгууль Дорнод аймагт хуульд заасан 07цагтаа эхэллээ. Тус аймагт санал өгөх 50728 сонгогч аймгийн сонгуулийн хороонд бүртгэлтэй байна.
 
Энэ удаагийн сонгуульд Дорнод аймагт УИХ-д хоёр мандат дээр 9 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бол аймгийн ИТХ-д 35 мандатад 124 нэр дэвшигч тус тус өрсөлдөх юм. Сонгуулийн хэсгийн хороодод 600 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна гэж аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Бат-Өлзий бидэнд мэдээллээ.
 
Энэ жилийн сонгуульд иргэдийн идэвхи сайн байгаа нь харагдаж байна. Аймгийн төвийн захын хороолол болох нэгдүгээр багийн хэсгийн хороогоор ороход иргэд аль эрт ирчихсэн дугаарлаж байлаа.
 
Б.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг