sonin.mn
УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт авах 55 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн санал авах байранд өглөөний 10 цаг 15 минутын байдлаар 41-ээс дээш насны сонгогчид саналаа идэвхтэй өгч байв.
 
Тус хэсэгт 2588 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байгаагаас тухайн цагийн байдлаар 214 сонгогч санал өгчээ. Энэ сонгогчдын 105 нь эрэгтэй, 109 нь эмэгтэй сонгогч байгаагаас 56-гаас дээш насны 60, 41-55 насны 26 хүн, 28-40 насны 76 сонгогч саналаа өгөөд 18-25 насны сонгогчдоос 15 иргэн санал өгсөн байв.
 
“Манай хэсэгт шилжиж ирсэн 2 иргэн байгаа бөгөөд шилжсэн 58 хүн байгаа. Мөн түр хасалт хийлгэсэн 315 иргэн байгаа. Сонгуулийн ажиглагчаар манай хэсэг дээр 30 хүн ажиллаж байгаагаас одоогоор 7 нам, 2 бие даагч энд ажиллаж байна. Манай хэсэгт сонгуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд ямар нэг зөрчил гараагүй” хэмээн 55 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн ахлах зохион байгуулагч С.Урандалай ярьж байв.
 
Д.Өлзий  
Эх сурвалж "Монцамэ" агентлаг