sonin.mn
УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. УИХ-ын 69 дүгээр тойрог буюу Баянгол дүүргийн гуравдугаар хэсгийн санал авах байранд 10 цаг 25 минутын байдлаар 318 иргэн саналаа өгөөд байна.
 
Сонгуулийн явцын талаар тус хэсгийн ахлах зохион байгуулагчаас тодруулахад, “Бид сонгуулийн тухай хуулийн дагуу санал хураалт өглөө 07.00 цагт эхэллээ.  Одоогоор ямар нэгэн зөрчилгүй, сонгуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Иргэнийхээ үүргийг биелүүлж, ирээдүйнхээ төлөө сонгуульдаа идэвхтэй оролцохыг иргэдэд уриалж байна” гэв.
 
Одоогийн байдлаар дунджаас дээш насны хүмүүс сонгуульдаа илүү идэвхтэй оролцож байна. 
 
Ж.Болор
Эх сурвалж "Монцамэ" агентлаг