sonin.mn
Саналаа өгөхдөө та ямар бичиг баримттай очих вэ?
 
-Та саналаа өгөхөөр очихдоо иргэний үнэмлэхтэйгээ очно.
 
-Санал авах байранд очоод хурууны хээгээ даран өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хувилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулна. Хурууны хээг танихгүй байгаа тохиолдолд иргэний үнэмлэхээ үзүүлэн сонгогчийн бүртгэлд байгаагаа баталгаажуулах юм.
 
-Сонгуулийн Хэсгийн хороодоос тараасан сонгогчийн үнэмлэхийг авч амжаагүй бол шаардлагагүй.
 
-Иргэний үнэмлэхээ хаяж гээсэн, сонгуулийн санал өгөх өдрөөс өмнө шинээр захиалж авах боломжгүйгээс шалтгаалан сонгуульд оролцох эсэхтээ эргэлзэж байгаа иргэд та бүхэн хурууны хээгээ уншуулаад саналаа өгөх боломжтой.