sonin.mn
УИХ-ын болон Аймаг, Нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт авах 55 дугаар тойргийн 8 дугаар хэсгийн санал авах байранд өглөөний 10 цагийн байдлаар 5,05 хувьтай санал хураалт хэвийн үргэлжилж байна.
 
Нийслэлийн 18 дугаар сургуульд байрлаж байгаа 55 дугаар тойргийн 8 дугаар хэсгийн ахлах зохион байгуулагч Ц.Энхтуяатай уулзаж өглөөний 10 цагийн мэдээ авлаа.
 
      
 
Тэрбээр “Манай тойрогт 2414 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Тус хэсэгт өглөөний 10 цагийн байдлаар 122 иргэн ирж саналаа өгснөөс эрэгтэй 55, эмэгтэй 67 иргэн байв. Тэднээс 12 нь 18-25 насны, 28-40 насных 33, харин 42 нь 41-55 насны, 56-гаас дээш насны 35 иргэн санал өгсөн байна.
 
Яг одоо манай хэсэгт 9 нам, нам бус, ТББ-ын 14 ажиглагч ажиллаж байгаа. Манай 8 дугаар хэсэгт шилжиж ирсэн 3 иргэн, шилжиж явсан 45 иргэн байгаа бөгөөд түр хасалттай 196 иргэн бий. Түр хасалттай иргэдээс гадаад улс орноос ирээд саналаа өгөх эрх нь нээлтэй юм” гэв.
 
Д.Өлзий
Эх сурвалж "Монцамэ" агентлаг