Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цаг үеийн асуудлаар өнөөдөр орой (2016.6.28) мэдээлэл хийж, нэгэн сайн мэдээ дуулгалаа. "Энэ тухай сонгуулийн дараа, улс төржилтгүй үед мэдээлэхээр төлөвлөж байсан ч сонгуулийн дуулианаар зарим улстөрч саар мэдээ болгож эхэлсэн учраас байр сууриа илэрхийлж байна" гэлээ.
Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын үйлдвэр болж байгаа гэдгийг Ерөнхий сайдын хувьд албан ёсоор зарлаж байна. Энэ тухай ОХУ-ын Интерфакс мэдээллийн агентлаг өнөөдөр мөн зарласан.
Монгол Улс Эрдэнэт үйлдвэрийн 51, ОХУ-ын Ростех корпораци 49 хувийг эзэмшиж ирсэн. ОХУ-ын Ростехтэй хийсэн хэлцлийн үр дүнд Монгол Улс цаашид Эрдэнэтийн 51 хувиа эзэмшиж, Монголын компани 49 хувийг нь эзэмших болж байна. Манай талаас Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж “Монголын зэс” компани 49 хувийг нь эзэмших юм.
Ингэснээр Эрдэнэт үйлдвэр олон улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулагдддаг хамтарсан үйлдвэрийн статустай байсан бол одоо манай улсын Компанийн тухай хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг үндэсний аж ахуйн нэгж болно.
Өмнө нь бид төрийн эзэмшлийн 51 хувийнхаа ногдол ашгийг Монголдоо авч үлддэг, 49-ийн ногдол ашиг ОХУ-ын Ростех компанид шилждэг байсан бол цаашид Эрдэнэтийн ногдол ашиг 100 хувь Монгол Улсдаа үлдэх болж байна.
Энэ өөрчлөлттэй холбогдуулан асуудлын мөн чанарыг мушгин гуйвуулсан буруу зөрүү мэдээлэл гаргах вий гэдгээс болгоомжилж Ерөнхий сайдын хувиар дараах байр суурийг илэрхийлж байна гэлээ.
Эрдэнэт үйлдвэрийг дагасан нийгмийн бүх байгууламж Монгол Улсын мэдэлд шилжиж ирнэ. Эдгээр байгууламжийн зориулалт өөрчлөгдөхгүй гэдгийг Засгийн газар мэдэгдэж байна. Эзэмшигч өөрчлөгдөж буйтай холбоотойгоор тус үйлдвэрийн ажилчин, албан хаагчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй. Монросцветмет хамтарсан үйлдвэр мөн ижил зарчмаар Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болж байна. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа өнөөдөр хэвийн явагдаж байна. Данс хаасан, тамга тэмдэг хураасан зүйл байхгүй. Цаашид ч хэвийн ажиллана.
2016 оны зургадугаар сарын 30-наас хэлэлцэн тохирсон хоёр тал албан ёсоор байр сууриа илэрхийлж мэдэгдлүүдээ гаргаж эхэлнэ. Энэ асуудлыг ОХУ-ын талын хамгийн өндөр түвшинд шийдвэрлэсэн.
Ростех энэ хэлцлийг хийнэ гэдгээ албан ёсоор илэрхийлсэн баримт бичигт Монголын Засгийн газар болон аль нэг улсын Засгийн газар, аль нэг гуравдагч этгээдэд 49 хувиа зарахгүй гэж байр сууриа илэрхийлсэн тул Монгол Улсын Засгийн газар Эрдэнэтийг 100 хувь үндэснийх байлгахын тулд Ростех болон Монголын компанийн саналыг зөвшөөрөхөө илэрхийлсэн.
Хэн нэг гуравдагч этгээдийг энд оролцохыг хориглосон гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Санхүүгийн болон элдэв төлбөр тооцооны асуудалд оролцохгүй.
Монгол Улсын компани өөрийнхөө 49 хувийг зарах тохиолдолд зөвхөн Монгол Улсын Засгийн газарт эхний ээлжинд зарна. Энэ хэлэлцээ дуусах үед Монгол Улсын Засгийн газар энэ тухай асуудлыг УИХ-д танилцуулах болно.
Ийнхүү үе үеийн Засгийн газар, монголчуудын хүсч тэмүүлж байсан энэ асуудал биелэх боломжтой болж байна. Их өрийн асуудлыг бид эцэслэн шийдвэрлэж чадсан, зээлийн хамгийн сүүлийн үлдэгдэл төлбөрийг манай Засгийн газар төлж барагдуулсан. Эрдэнэт үйлдвэр Монголын үндэсний үйлдвэр болж байна.
Эцэст нь улс үндэсний эрх ашиг, гадаад бодлого, батлан хамгаалах бодлогоороо монголчууд бид нам харгалзахгүй нэг бодлоготой байх ёстой гэдгийг Ерөнхий сайдын хувьд сануулж байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
Сэтгэгдэл0
МОНГОЛ улсыг ХЯТАД худалдан авч баигаа
Оросууд эзэмшээд болоод байсан түүнийгээ буцаагаад авчлаа юун буруу байгаа юм.. хэн эзэмших нь хэнд хамаатай юм...үйлдвэр зогсолтгүй явж байвал....хэн эзэмших нь хэнд хамаатай юм...Монгол улс нээлттэй эдийн засагтай орон ш дээ ..
Бүхнийг харлуулдаг, зангаа татаарай лаларуудаа таалагдах нэг ч зүйлгүй, юмгүй сөрөг хар бараан сдаанууд гүйх нохойнд бүү саад болоорой... тэгээд яах ёстой байсан юм
yasan ih mungu ve
энэ ан- хан ч ёстой дээрэм тонуулыг хууль дүрэмгүй явуулж бна даа. тт- хувьцаануудыг худалдаж аваад... эрдэнэтийн 49-хувь гэхээр нэг л бишээ. монголчуудыг газар нутагтай нь хэнд худалдчихав аа? маргааш сонгууль өгөх хэрэг бна уу?
1001 шөнийн үлгэрээ больж үз.
Гүүглээс МОНГОЛЫН ЗЭС гэж хайх юм бол ямар ч компанийн мэдээлэл олдохгүй. Тэгэхээр Сайханбилэг, Мэдрээ хоёр энэ компаниа дөнгөж саяхан л байгуулаад, шууд наймаа хийчихсэн болж таарлаа. Юун 60 тэрбум төгрөг. Энд чинь 500 сая доллар яригдаж байна. НЭГ ИХ НАЯД шдээ.
SAIKHAN BILEG MONGOLIIN ARD TYMNEES ERDENET YILDBERIIG DEEREMDLEE
ХХБанк гадаад эзэдтэй шуу дээ. Шууд хувьчилж байгаа юм байна л даа.
Тэр 49% монголын ЗГ-ынх байх естой. Сайханбилэг толгой мэдэж хувьчлах эрхгуй. УИХ-ын эрхэнд халдлаа.
Оросын эзэмшлийн 49%-ийг гадныхан эзэмшдэг хувийн компани авснаар Эрдэнэт үйлдвэр хяналтгүй болж Монголын эзэмшлийн 51%-ийг хэзээч зарж үрэх бондын өрөнд өгөхөд бэлэн боллоо, Монгол улсыг 25 жил тэжээсэн улсын төсвийг ганцаараа бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэр байхгүй боллоо, Одоо төсвөө яаж бүрдүүлэх вэ? валют яаж олох вэ? Одоо валютийн ханш маш огцом өснө, Ард түмэн эх орныхоо эсрэг төр засаг минь ингэж ч байх гэж дээ, Туйлийн харамсалтай байна
за тайвшир даа...Оросуудаас аваад Солонгос Япон Америк мэтийн тэргүүлэгч орнуудад эзэмшүүлж болно ш дээ...эсвэл Монголчууд өөрсдөө эзэмшиж болохгүй юмуу...Юм бүхэнд битгий сүржигнээд уйлаад байх юм...Монгол улс үндсэн хуулиараа нээлттэй эдийн засагтай ардчилсан орон ш дээ найзуудаа...Эсвэл хойд солонгос шиг хаалттай болох гээд байна уу...
Манайхны санаанд таарах юм гэж байх биш ямар.Үйлдвэр ашигтай ажиллаад,ажиллагсдынхаа цалинг цагт нь өгөөд,татвараа хэл үггүй төлөөд явж л байвал хэний өмч байх нь ямар хамаа байна аа? Дээр үед нэг муйхар нөхөр улс ганц их дэлгүүртэй байж болохгүй юу гэж байж билээ.
97,0 ххувь нь гадаадын компаниудын мэдэлд байдаг ХХБанк худалдаж авсан нь монголын ард түмний өмч боллоо гэсэн үг биш шдэ, ард түмний тарихийг угааж байж Мэдрээ гэдэг этгээдээр дамжуулан гадаадад зарсан хэрэг болж байна.
ИРгэн гуай тэгээд Сайханбилэг яах ёстой байсан юм? Өө бид нар 49% иа авахгүй ээ,та нар наагуураа зарж борлуулдагсан уу яадагсан өөрсдөө шийдэцгээ гэх ёстой байсан уу? Харин ч ийм том үйлдвэрийн талыг нь хямдхаан худалдаад авчихсан юм биш үү?
Монголын ард тумний омч гээд о Биднийг тэнэг гэж боддог юм бхдаа. хэдэн гадаадын хуний гарт огчихоод...
Ene AN-n novshnuud yu hiichihev ee? Songuuliin umnu ene neg l bish bolloo. Ireeduid yamar neg mongoliin erh ashigiin esreg ym bolbol haiutslaga tootsoh heregtei. Shorond yavuulj ch bolno
Дэлхий том гүрэн эзэмших, хувь хүн офшорчид эзэмших 2_т ялгаа их шүү Оюу толгой л боллоо гэсэн үг хэд хоног 1__2 жилээс хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт нэрээр өгөх ашгаа өгөхгүй байх эрх ЛУЙВАРЧДЫН гарт орлоо доо ОЮУ ТОЛГОЙ л болж
АН ханд болон Элбэгдоржид хууль үйлчлэхгүй лдээ. Орос монголын засгмйн газар хоорондын хэлэлцээр , арилжааны банк аж ахуйн үйл ажилагаа эрхэлж болохгүй хуулийг зөрчсөн байна Элбэгдорж ,З Энхболд нар авсан байхаа