sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Өнгөрсөн онд бусдын гарт амиа алдсан АНУ-ын Мичиган муж улсын иргэн нэгэн эрэгтэйн тэжээвэр тоть эзнийхээ хэлсэн сүүлчийн үгсийг давтан хэлж байна гэж хохирогчийн ар гэрийнхэн үзэж байгаа аж. Тотины хэлсэн үгийг шүүхэд нотлох баримт болгож ашиглаж магадгүй юм.
 
45 настай Мартин Дурам 2015 оны тавдугаар сард гэртээ 5 удаа буудуулан амиа алджээ. Толгойндоо шархадсан байсан эхнэр Гленна Дурамыг нь түүний үхэлд буруутган баривчлан хориод байгаа юм. 
 
Мартины ар гэрийнхний үзэж байгаагаар, Гленна Дурам мөнгөтэй холбоотой маргааны улмаас нөхрийгөө буудан хөнөөж, дараа нь амиа хорлохыг завджээ.
 
Мартиныг амьсгал хурааснаас хэдэн долоо хоногийн дараа Дурамын гэр бүлийнхний тэжээсэн африк саарал тоть эрэгтэй, эмэгтэй хүний хоолойгоор эхнэр нөхөр хоёр хэрэлдэж байгаа мэт чанга чанга ярьж эхэлжээ.
 
Тоть эрэгтэй хүний хоолойгоор “Зайл” гэснийхээ дараа эмэгтэй хүний хоолойгоор “Би хаашаа зайлах юм бэ?” гэжээ. Үүний дараа дахин эрэгтэй хүний хоолойгоор “Битгий бууд” гэсэн байна. Шувууны хэлж буй үгийг нотлох баримт болгох эсэх нь хараахан тодорхойгүй байна гэж прокуорор хэлжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг