sonin.mn
УИХ болон аймаг, нийслэлийн 2016 оны ээлжит сонгууль өнөөдрөөс эхэлж байна. Учир нь өнөөдөр улсын хэмжээнд хүндэтгэх шалтгаантай сонгогчид зөөврийн битүүмжилсэн хайрцагаар саналаа өгч байна. Маргааш бүх нийтээр өглөө 07 цагаас 22 цагийн хооронд саналын байранд очиж, саналаа өгнө.
 
Сонгогч нь саналаа өгөхийн тулд саналын хуудас ашиглана. Саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийх юм. 
 
Хэрэв санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид хийхээс өмнө энэ тухайгаа санал авах байранд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч болох аж.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг Сонгогч дахин нэг удаа саналын хуудас авч болно