sonin.mn
МУКАЛЛА. /VOA/.  Йемений зүүн өмнөд нутгийн Мукалла хотод “Лалын улс” бүлэглэлийнхэн гурван удаа цуврал дэлбэрэлт үйлдсэний улмаас наад зах нь 40 хүн амь үрэгдэж, 24 хүн шархаджээ. Халдлага нар жаргах үед болсон гэж албаны хүмүүс хэллээ.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, нэг террорист амиа золиослон дэлбэрэлт үйлдсэнээс гадна тэсрэх бодис ачсан нэг автомашин болон тэсрэх бөмбөг дэлбэлсэн гурван халдлага болсон байна. Тус боомт хот нь саяхныг хүртэл “Аль-Каида”-гийн харьяа нэгэн бүлэглэлийн хяналтанд байжээ.
 
Йемений засгийн газар болон Саудын Арави тэргүүтэй эвслийн хүчнийхэн тус хотыг энэ оны дөрөвдүгээр сард чөлөөлсөн байна. “Арабын Хойгийн Аль-Каида” /AQAP/ бүлэглэлийнхэн Йемений иргэний дайныг далимдуулан газар нутаг, зэр зэвсэг болон мөнгө хөрөнгийг булаан дээрэмдэж байсан юм.
 
Зэвсэгт мөргөлдөөний улмаас Йеменд 6400 гаруй хүн амь үрэгдэж, 2.8 сая хүн дүрвэсэн гэж НҮБ мэдэгдлээ. Амь үрэгдсэн хүмүүсийн тэн хагас нь энгийн номхон иргэд ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг