sonin.mn
2016 оны УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдөр буюу маргааш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д үүрэг болгосон. Үүргийн дагуу бүх санал авах байранд цахилгаан хариуцсан нэг хүн ажиллах юм.
 
Хэрэглэгчтэй харилцах албаны дуудлагын төв 06 сарын 29-нд 06 цагаас 06 сарын 30-ний 08  цаг хүртэл тусгай  батлагдсан графикийн дагуу ажиллана. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хариуцлагатай жижүүр болон сонгуулийн санал авах байруудыг хариуцан ажиллаж байгаа хүмүүс шаардлага гарвал төв штаб дээр байрлах компанийн хариуцлагатай жижүүрт 342695 дугаарын утсаар мэдээлэл өгөх юм.
 
Санал авах өдөр дараах бэлэн байдалд ажиллана. Үүнд:
 
  • Бүх түгээх төвүүд өөр өөрийн ажлын байран дээр хариуцлагатай жижүүрийг 06 сарын 29-ний  06 цагаас 06 сарын 30-ний 09 цаг хүртэл хугацаагаар томилон ажиллуулна. Хариуцлагатай жижүүр нь видео камертай өрөөндөө байрлана
  • Хариуцлагатай жижүүр сонгуулийн хэсгийн хороод, санал авах байруудын байршил, холбогдох хүмүүсийн утсыг бэлэн байлгаж шаардлагатай үед холбоо барьж ажиллана
  • Сонгуулийн ерөнхий хороонд хаалттай ТП-710-д 400 кВА чадалтай явуулын дизель станц байрлуулах бөгөөд ЗТТ болон реле хамгаалалтын хүмүүс жижүүрлэнэ
  • Аваар саатлын үед цаг алдахгүй байх үүднээс Түгээх төвүүд овор ихтэй сэлбэг материалыг урьдчилан Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд дээр эсвэл хадгалж болох цэгүүдэд тараан байршуулах ажлыг зохион байгуулна
  • Сонгуулийн өдөр үүрэг гүйцэтгэх Түгээх төвийн ажилтнууд нь бүгд дүрэмт хувцсаа өмссөн байх ба  ажлын газрын үнэмлэхийг үргэлж биедээ авч явна
  • Хариуцсан дэд станц, шугам сүлжээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, найдвартай ажиллагааг хангах үүднээс аваарийн нөөц материалыг бэлтгэх, урьдчилан сэргийлэх болон трассын дагуух үзлэг шалгалт хийх ажлыг  түгээх төвүүд хариуцан зохион байгуулна
Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн ажлын зохион байгуулалт
  • Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд сонгуулийн хэсгийн хороодын санал авах байруудыг хариуцаж ажиллах ажилтнуудыг томилсон байна
  • Болзошгүй үед хэрэглэх аваарийн нөөц материалыг бэлтгэсэн байна
  • Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс сонгуулийн хэсгийн хороодын санал авах байрыг хариуцаж ажиллахаар томилогдсон ажилтнууд сонгуулийн санал авах байрны ойролцоо газарт байрлаж тодорхой цагуудаар ээлжилж ажиллахаар зохион байгуулна.Тэдгээр нь ажлын газрын үнэмлэхийг үргэлж биедээ авч явна 
  • Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс санал авах байруудад томилогдсон хүмүүс сонгуулийн өдрийн өглөө 7:00 цаг гэхэд өөр өөрийн хариуцсан байран дээр очсон байна
  • Санал авах байруудад жижүүрлэхээр Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс томилогдсон ажилтнууд нь цахилгаан хангамж тасалдсан тохиолдолд өөрийн болон харьяа түгээх төвийн хариуцлагатай жижүүрт мэдээлэл өгнө. Тухайн байр ганцаараа тасарсан уу, зэргэлдээх объектууд хүчдэлтэй эсэхийг тодруулж мэдээлнэ
  • Тухайн сонгуулийн санал авах байрны дотоодод цахилгааны тасалдал гарвал сонгуулийн хэсгийн хорооны холбогдох ажилтантай уулзаж  зөвөлгөө өгөх, цахилгаанчныг компанийн болон түгээх төвийн хариуцлагатай жижүүртэй холбож өгөх үүрэг гүйцэтгэнэ
  • Сонгуулийн санал авах байр хүчдэлгүй болсон үед цахилгаанчингүй газар бол байрны дотор шитэнд үзлэг хийх ажлыг диспетчерийн зөвшөөрлөөр гүйцэтгэж болно
  • Шуурхай ажиллагааны явуулын бригад хүрэлцэн ирэх хүртэлх хугацаанд хэрэв боломжтой байвал цахилгаанчингүй санал авах байранд мотор асаах, автомат сөхөх зэрэг ажлыг диспетчерийн зөвшөөрлөөр гүйцэтгэж болно.
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК