sonin.mn
Хөдөө орон нутагт өнгөрөгч амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүний амь нас хохирч, гурван хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. 
 
Тодруулбал Төв аймгийн Алтанбулаг сум, Аргалант баг “Хүн овоо” гэх газар шороон замд Sonata маркийн авто машины жолооч Х явган зорчигч 1 нас 3 сартай эрэгтэй А-г ухарч байгаад дайрч амь насыг хохироосон хэрэг гарчээ.
 
Мөн Дорноговь аймгийн Айраг сумын авто замд T.Prius  маркийн автомашин онхолдож зорчигч 51 настай эрэгтэй Э нас барсан, Төв аймгийн Бор нуур сумын нутаг Урьхан зоогийн газраас хойш 1 км-т асфальтан замд T.Nadia  маркийн С жолоочтой авто машин онхолдож  жолооч 26 наастай эрэгтэй С, зорчигч 19 настай эмэгтэй М нарын 2 хүний амь нас хохирч 3 хүн гэмтсэн байна.
 
Амралтын өдрүүдэд нийслэлд 131 согтуу жолоочийг илрүүлснээс хоёр нь зам тээврийн осол гаргасан байна. Зам тээврийн осолд 28 хүн өртөж, бэртэж гэмтсэнээс 8 нь хүүхэд байжээ.
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг