sonin.mn
Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос долдугаар сарын барилдааны Нагоя башёгийн банцүкэг өнөөдөр зарласан байна.
 
Нагоя башёд зүүн жигүүрийг өнгөрсөн башёгийн тэргүүн бөх 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал манлайлан барилдана. Харин баруун жигүүрийг 71 дэх Их аварга Какурюү М.Ананд тэргүүлэх юм. Мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж энэ хоёр аваргын дараа эрэмбэлэгдсэн байна.
 
Арслангуудыг япон озэки Кисэносато тэргүүлэх бол өнгөрсөн оны тавдугаар сард Нацү башёд түрүүлсэн озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ удаад цолоо хамгаалах барилдаан хийнэ. Бэртэл гэмтэлээ бүрэн эдгээж барилдвал түүнд түрүүлэх ч бололцоо байгаа. Харин өнгөрсөн башёд амжилттай барилдсан Точиношин, Кайсэй нар сэкиваке цолд хүрчээ.
 
Маэгашира цолтой 4 бөх барилдахаас Ичиножёо А.Ичинноров маэгаширигийн долоод эрэмбэлэгдсэн байна. Жюүрёо зиндаанд монголын 5 бөх барилдахаас Барууны 1-ээс Азүмарюү Тодбилэг бусдаа тэргүүлнэ. Макүшита, Санданмэ, Жонокүчид манай 11 бөх барилдахаас Улсын заан Ч.Батзоригийн хүү Дэнзэнсамбуу анхныхаа башёд хүчээ сорино.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг