sonin.mn
БРУССЕЛЬ. /TASS/. Зургадугаар сарын 29-нд ЕХ-ны улсуудын удирдагчид цуглаж, тус холбооны дараагийн Дээд хэмжээний уулзалтыг Их Британийн оролцоогүйгээр хийх үү,  Их Британид болсон бүх нийтийн санал асуулгын дүнг хэлэлцэх үү гэдгийг хэлэлцэнэ гэж Европын дипломат эх сурвалж ням гарагт мэдээлжээ.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, уулзалт долдугаар сард эсвэл есдүгээр сард болох төлөвтэй байгаа аж. Их Британийн иргэдийн 51.9 хувь буюу 17.41 сая хүн пүрэв гарагт ЕХ-ноос гарахын төлөө санал өгсөн бол 48.1 хувь нь буюу 16.14 сая хүн ЕХ-нд үлдэхийн төлөө саналаа өгчээ.
 
Энэ санал асуулгын дүнг зөвшөөрөх эсвэл цуцлах эрх парламентад байхгүй бөгөөд дахин санал асуулга болж магадгүй байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг