sonin.mn
Сонгуулийн өдөр буюу энэ сарын 29-ний өдөр бүх нийтээрээ амарна. Иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулах үүднээс гаргасан энэ шийдвэр хил, гаальд хамаарах эсэх асуултад  Гааль, татварын газраас ямар нэгэн хариу өгсөнгүй. Харин Хил хамгаалах ерөнхий газар ийм  хариулт өгч байна.
 
Сонгуулийн өдрийн хувьд хил, гааль амрах эсэх талаар ямар нэгэн шийдэлд хүрээгүй. Гадаад хэргийн яамнаас тайлбар хүссэн. Одоогоор хариу ирээгүй байна. Харин наадмын өдрүүдэд Алтанбулаг боомт 24 цагаар ажиллаж, бусад боомт амарна. Буянт-Ухаа, Замын-Үүд дэх Төмөр замын боомт, нисэх онгоцны буудал хэвийн цагийн хуваариар ажиллана.  
 
Даян, Булган, Байтаг, Бургалтай, Шивээ хүрэн, Гашуун сухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавиргын авто боомтууд  долдугаар сарын 11-15-ныг хүртэл  ажиллахгүй, долоодугаар сарын 16-наас хэвийн ажиллахаар болсон байна.  АСЕМ-ын өдрүүдэд хил гааль хэвийн ажиллана гэлээ. Сонгуулийн өдөр хил гаалиар орж, гарах нь чөлөөтэй байх бололтой.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг