sonin.mn
ПАНАМ. /Kyodo/. Панамын сувгийн шинэ өргөтгөл нээгдлээ. Ингэснээр Номхон далай болон Атлантын далайн хооронд ачаа бараа тээвэрлэх хүнд даацын хөлөг онгоцууд энэ гарцыг ашиглах боломжтой боллоо. Том оврын хөлөг онгоцуудыг нэвтрүүлэх зорилгоор  2007 оноос уг өргөтгөлийг барьж эхэлсэн юм.
 
Өргөтгөлийг нээх ёслол ням гарагт болсон байна. Нээлтийн ёслолд оролцсохн Панамын Ерөнхийлөгч Хуан Карлос Варела хэлэхдээ “энэ түүхэн төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан бүх ажилчдад баярлалаа” гэжээ.
 
Нээлтийн ёслолын үеэр тус өргөтгөлөөр гарах анхны хөлөг онгоцыг сугалгаагаар сонгосон байна. Ингээд Хятадын чингэлэгтэй хөлөг онгоц сувгийн өргөтгөлөөр хамгийн түрүүнд гарахаар болжээ..
 
Энэ өргөтгөлөөр 366 м урт, 49 м өргөнтэй хөлөг онгоцууд нэвтрэх боломжтой аж. Өргөтгөл хийхээс өмнө тус сувгаар 17 м-ээс илүү өргөнтэй хөлөг онгоцууд гарах боломжгүй байжээ.
 
Түүний сацуу, Никарагуа улсад өөр нэг суваг барих төслийг хэрэгжүүлж байна. Номхон далай болон Карибын тэнгисийг холбох 280 км урт сувгийг Хонконгт төвтэй Хятадын компани 2014 оноос барьж байгаа юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг