sonin.mn
Иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон хугацаа нь дууссан иргэд хууны хээгээр таниулах замаар саналаа өгч болно. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр бол энэ сарын 18-наас өмнө захиалга өгсөн иргэдийн иргэний үнэмлэхийг сонгуулийн өмнө хэвлээд буй.
 
Харин энэ сарын 18-наас хойш захиалга өгсөн иргэдийн иргэний үнэмлэх сонгуулийн дараа хэвлэгдэхээр байгаа гэнэ. Иймд иргэний үнэмлэхгүй бол сонгогч хууны хээгээрээ саналаа өгч, үүргээ биелүүлэх бололцоотой гэдгийг тус газраас уламжлав.
 
Харин шилжилт хөдөлгөөн хийсэн иргэн заавал иргэний цахим үнэмлэхтэй байж саналаа өгнө. Учир нь сонгогчдын нэрсийн жагсаалтын программ хаасны дараа шилжилт хөдөлгөөн хийсэн тул ийм зохицуулалтыг хийсэн аж.
 
Б.Туул
 
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг