sonin.mn
Ингээд ч зогсохгүй нийт тэтгэвэр авагчдын 90 хувийг тэтгэврийн зээлэнд унагаж, ухраасан даа. Өнөөдрийн байдлаар манай улсад 254.9 мянган хүн өндөр настны тэтгэвэр авч байна.
 
Үүнээс нийт тэтгэвэр авагчдын 60 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 280 орчим мянган төгрөг авч байгаагаас 86  орчим хувь нь тэтгэврээ урьдчилж авсан буюу зээлтэй болсон дүн мэдээ гарчээ. Гэтэл эрх баригчид сүүлийн гурван жил ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх талаар  хуруугаа ч хөдөлгөөгүй.
 
Угаасаа төсөвт тэтгэврийн нэмэгдлийг даах ачаалал ч байхгүй байв. Гэтэл сонгуулиас  ердөө 2-3-хан сарын өмнө гэнэтхэн тэтгэвэр нэмсэн нь цэвэр сонгуулийн шоу байлаа. Гэсэн атлаа нэг ахмадад очих нэмэгдэл нь дунджаар 20-хон мянган төгрөг байх жишээтэй.
 
Хэдий эрх баригчид үүнийгээ их юманд үзэж байгаа ч ахмадууд арай өөр бодолтой явна лээ. “20 мянгаар нэмсэн ч яалаа, нэмээгүй ч яалаа, ингэж нэр зүүхийн оронд нүдэн балай чихэн дүлий гурван жил хаясан шигээ орхичихгүй” гэж гомдоллох хүнтэй олон л таарсан. Харин энэ бүхний гарцыг Ардын нам арай өөрөөр харж, томъёолж байна.
 
Тэд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ахмадуудын асуудлыг чухалчлан оруулсан бөгөөд Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого буюу “Ач санах” хуулийн төслийг батлан хэрэгжүүлнэгэжээ. Энэ хуулийн тухайд хэдийнэ бэлэн болсон бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын даргад өргөн бариад байгаа ч түүний шүүгээнд тоосонд даруулсаар удаж буй.  
 
Цаашлаад Ардын намныхан ахмадуудын зээлийн хүүг бууруулах санаачилгыг эртнээс гаргаж,  ажил хэрэг болгохыг эрх баригчдаас шаардсан.  Бэлэн болсон энэ тооцоолол хөтөлбөрөө ч  ажил хэрэг болгохоор мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
 
 АН  ингэж л иргэн бүрийг төдийгүйирээдүй хойч үеэ дааж давахгүй их өрөнд унгаж, ухраав. Бүр болоогүй ахмадууд хүртэл тэтгэврээ зээл авахаас аргагүй болтол нь эдийн засгийг унагааж, зогсолтгүй ухарсаар дөрвөн жилийг барав.
 
 
Эх сурвалж: МАН-ын сонгуулийн штаб