sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Баруун Виржини муж улсад ширүүн бороо орж, үер болсны улмаас 23 хүн энджээ. Тус муж улсын албаны хүмүүс хэлэхдээ “голууд эргээсээ хальснаар 100 гаруй айлын орон гэр, олон гүүр, тээврийн хэрэгсэл үерт урсч, зам талбай нэлээд эвдэрч гэмтсэн” гэв.
 
60 мянга орчим айл гэрэл цахилгаангүй болж, олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Тус муж улсын захиргаа онцгой байдал зарлаж, гамшигт өртсөн бүсүүдэд Үндэсний гвардийн 500 орчим цэргийн албан хаагчийг  илгээсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг