sonin.mn
МОГАДИШУ./ВВС/. Сомалийн нийслэл Могадишу хотын нэгэн зочид буудалд зэвсэгт этгээдүүдэд халдан наад зах нь 14 хүнийг хөнөөжээ. Халдлага үйлдсэний хариуцлагыг тус улсад террорист ажиллагаа явуулсаар байгаа лалын хэт давруу үзэлтнүүдийн “Аль-Шабааб” бүлэглэл өөртөө хүлээсэн байна.
 
Зэвсэгт этгээдүүд эхлээд зочид буудлын хаалганы өмнө тэсрэх бөмбөг ачсан автомашиныг дэлбэлжээ. Дараа нь тэд зочид буудалд байрлаж байсан хүмүүсийг барьцаалж, аюулаас хамгаалах хүчнийхэнтэй буудалцсан байна.
 
Амь үрэгдсэн хүмүүсийн хоёр нь зэвсэгт этгээд ба халдлагын үеэр 20 гаруй хүн шархаджээ.Улс төрчид болон засгийн газрын албаны хүмүүс тус зочид буудлаар байнга үйлчлүүлдэг аж. Энэ сарын 1-нд тус бүлэглэлийнхэн Могадишу хотын өөр нэг зочид буудалд халдан 15 хүн, тэдний дотор хоёр хууль тогтоогчийг хөнөөсөн юм.
 
Сомалийн аюулаас хамгаалах хүчнийхэн Африкийн улсуудын холбооны цэргүүдтэй хамтран хэт давруу үзэлтнүүдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулсаар байна. “Аль-Шабааб” мэдэгдэхдээ “цэргийн ажиллагааны хариуд халдлага үйлдсэн” гэжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг