sonin.mn
"Шинэ үеийн дуудлага" ТББ-аас өнөөдөр шинэ залуу нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгөхийг нийт сонгогчиддоо уриаллаа. Тус байгууллагын менежер Л.Баярмагнай, "Өнөөдөр намуудын үнэлэмж нийгэмд их доогуур байгаа нь нам доторх "цус сэлбэлт" хангалтгүйтэй холбоотой. Тиймээс одоо шинэ залуу хүмүүсийг дэмжих цаг нь иржээ. Бид нам эвсэл үл харгалзан, нэр цэвэр, шинэ залуу 60 гаруй нэр дэвшигчийн нэрсийг гаргасан” гэлээ.
 
"Шинэ үеийн дуудлага" ТББ нь 2016 оны УИХ-ын сонгуульд дэмжиж буй нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргасан байна. Энэхүү жагсаалтыг тодорхой шалгуурын дагуу тухайлбал төр, улс төр, нийгмийн хүрээнд тодорхой амжилт үзүүлсэн эсэх, нийгмийг зөв эерэг чиг хандлага руу дагуулж, хараат бусаар ажиллах чадвартай эсэх зэрэг хэд хэдэн шалгуур үндэслэн гаргасан аж.
 
Н.Отгончимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг