sonin.mn
Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр 12 цагт бүх 1998 санал авах байранд сонгуулийн автоматжуулсан системийн ажиллагааг туршин шалгах ажлыг эхлүүллээ. 
 
Сонгуулийн автоматжуулсан системийг урьдчилан туршихгүйгээр сонгуулийн үйл ажиллагаанд ашиглахыг хориглосон заалт шинэ хуулинд туссан. Иймээс сонгуулийн төв байгууллага туршилтын санал хураалт явуулах шалгалтыг хийж байгаа юм. Туршилтыг тухайн санал авах байранд ажиллаж буй мэдээллийн технологийн даамал хийж гүйцэтгэх юм. 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг