sonin.mn
ПИТТСБУРГ. /UPI/. Тэсрэх төхөөрөмжийг аюулгүй болгон зайлуулах зориулалттай сүүлийн үеийн  роботыг Пенсильвани муж дахь  "RE2" гэдэг робот техникийн газраас Америкийн армид нийлүүлжээ.
 
Өндөр ур чадвартай залуурт систем /ӨУЗС/ нь удирдлагын хоёр гартай болсноор одоо ашиглагдаж буй нэг гартай хуучин төхөөрөмжийг халжээ.
 
Армид хэрэглэх ӨУУС-ийн технологи нь одоо байлдааны талбарт хэрэглэгдэж буй гар удирдлагатай робот тавцангууд болох теле ажиллагаатай болон хагас автомат төхөөрөмжийг бодвол илүү өндөр чадвартай бөгөөд гүйцэтгэл сайтай гэж  "РЕ2"-ын гүйцэтгэх захирал Еорген Педерсэн ярьж байна.
 
Эдгээр дэвшилтэт төхөөрөмж нь дэлбэрэх бодисыг салгах хугацаа болон нийт ажиллагааны хугацааг богиносгохоос гадна ажиллагаанд оролцож буй хүмүүсийн аюулгүй байдлыг илүү найдвартай хангах юм.
 
Зэвсэгт хүчнийхэн тэсрэх төхөөрөмжийг илрүүлэх,  шалгах,  аюулгүй болгоход роботуудыг ашигладаг. Гэтэл нэг гартай роботуудын хувьд тэсрэх бодист хүрэх, өргөх зэрэг боломж хязгаарлагдмал байдаг байна. Харин энэхүү шинэ Өндөр ур чадвартай залуурт систем нь нэг гараараа объектыг аюулгүй болгож нөгөө гараараа залуурдах зэрэг хүнд хэцүү ажиллагааг нэгэн зэрэг гүйцэтгэх чадвартай, мэдрэмж сайтай ажээ.  
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг