sonin.mn
 
НЗД-ын захирамжаар олон улсын болон  улс, хотын олимпиад, уралдаанд тэргүүлэн, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа  шалгарч, нийслэл хотынхоо нэрийг өндөрт өргөсөн 27 хүүхдийг Улаанбаатар хотын Захирагчийн шагналаар  шагнав.
 
 
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олгож буй уг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл гардуулав. Тэрбээр, “Монгол Улсын ирээдүйг залгамжлах хүүхдүүд томоохон уралдаан тэмцээнд аливаа уралдаан тэмцээнд амжилттай оролцож, чадварлаг боловсон хүчин болж хөгжиж байгаагаар бахархаж байна” хэмээгээд шагнал авсан хүүхдүүд болон эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд ажил хөдөлмөр, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.
 
Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн шагнал гардсан хүүхдүүдтэй уулзаж сэтгэгдлийг нь сонсов.
 
 
Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагчБ. Баттуяа, “Би орос 5 цэцэрлэгт орсноос хойш 15 жил орос хэл судалж байна. Өнгөрсөн хугацаанд улсын чанартай хэд хэдэн тэмцээнд оролцож байсан. Тухайлбал, өнгөрсөн онд нийслэлийн орос хэлний олимпиадын нэгдүгээр байранд орж, улмаар улсын олимпиадаас 4 байр эзэлсэн. Ингээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины тэтгэлгээр тус улсын Эдийн засгийн дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах эрх авсан. Миний авсан энэ бүх шагнал намад хичээл заасан багш нар болон аав ээжийн минь хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. Тиймээс нэн тэргүүнд тэдэндээ баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. Бас дүү нартаа болон өөрийнхөө үеийн хүүхдүүдэд зорилго, мөрөөдлөө хэзээ ч битгий орхиорой гэж захимаар байна. Зорилгодоо үнэнч байвал хэзээ нэгэн өдөр амжилтад хүрэх л болно.
 
 
Сүхбаатар дүүргийн 1 сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Уянга, “ЕБС-иа төгсөөд Хуулийн чиглэлээр суралцах хүсэлтэй. Тиймээс ч нийгмийн ухааны хичээлдээ түлхүү анхаардаг. Нийгмийн ухааны хичээлээр олон уралдаан тэмцээнд орсон. Тухайлбал,  Улаанбаатар их сургуулийн нэрэмжит олимпиадаас мөнгөн медаль, МонТуркын сургуулийн нэрэмжит анхдугаар олимпиадаас мөнгөн медаль, нийслэлийн нийгмийн ухааны олимпиадаас мөн мөнгөн медаль авсан. Улмаар улсын олимпиадад оролцож, тэргүүн байр эзэлсэн. Энэ бүх хугацаанд намайг үргэлж дэмжиж, урам өгдөг байсан аав ээж, багшдаа баярлалаа.
 
 
Сүхбаатар дүүргийн “Сант” сургуулийн 3 дүгээр ангийн сурагч Э.Элдэв-Очир, “Би тооны хичээлдээ дуртай. Бусад хичээлээсээ илүү их хийдэг. Олон улсын болон улс, хот дүүргээс зохион байгуулж байгаа тооны бүх олимпиадад оролцохыг хичээдэг. Надад лус хот, дүүргээс зохион байгуулсан олимпиадуудаас авсан 17 медаль байна. Үүнээс хамгийн том нь Кенгуру олон улсын математикийн олимпиадын аваргын медаль бий. Надад энэ бүх хичээлийг зааж, амжилт гаргахад тусалсан багш нартаа баярлалаа.
 
Ингээд Улаанбаатар хотын Захирагчийн шагналаар  шагнуулсан хүүхдүүдийг танилцуулж байна.
 
-Сүхбаатар  дүүргийн Сант  сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Физикийн хичээлийн хотын олимпиадын аварга Луубаатарын Оюунтөгс
-Баянзүрх дүүргийн 33 дугаар  сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Англи хэлний  хичээлийн хотын олимпиадын аварга Дэмбэрэлнямбуугийн Цэнд-Аюуш
-Баянзүрх дүүргийн “Шинэ монгол”  сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Англи хэлний  хичээлийн хотын олимпиадын аварга Ариунсангийн Тэргэл
-Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуулийн 12 дугаар ангийн  сурагч, Орос хэлний  хичээлийн хотын олимпиадын аварга Чулуунбаатарын Бадмаараг
-Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Орос хэлний  хичээлийн хотын олимпиадын аварга Балдандагвын  Баттуяа
-Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Нийгмийн ухааны  хичээлийн хотын олимпиадын аварга Батбаярын Дорждулам
-Сүхбаатар дүүргийн 1 дүгээр  сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Газарзүйн хичээлийн хот, Улсын олимпиадын аварга Энхболдын Батболд
-Баянзүрх дүүргийн Эмпати сургуулийн 12 дугаар ангийн  сурагч, Химийн хичээлийн хотын олимпиадын  аварга Батмөнхийн Мөнхтөгөлдөр
-Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Биологийн хичээлийн хотын олимпиадын аварга Гуошэний Мандухай
-Сүхбаатар дүүргийн Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн  12 дугаар ангийн сурагч, Дүрслэх урлаг, дизайн технологийн хичээлийн хотын олимпиадын аварга Цэцгээгийн Минжин
 
-Сүхбаатар дүүргийн Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Дизайн технологийн хичээлийн хотын олимпиадын аварга Базардаргиагийн Нарангарвуу
 
-Баянзүрх дүүргийн 111 дүгээр  сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Дизайн технологийн хичээлийн хотын олимпиадын аварга Батдоржийн Ихбаяр
-Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Авто загварын хот, Улсын олимпиадын аварга Ариунболдын Ананд
-Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Усан загварын хот, Улсын олимпиадын аварга Энхбаярын Учрал
-Чингэлтэй дүүргийн 5 дугаар  сургуулийн 8 дугаар  ангийн сурагч, Нисэх загварын хотын олимпиадын аварга Улсын олимпиадын аварга, Олон улсын олимпиадын аварга Занабазарын Чингис
 
-Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар  сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Монгол хэлний  хичээлийн хотын олимпиадын аварга Дэмбэрэлсүрэнгийн Уртнаст
-Хан-Уул дүүргийн “Орчлон”  сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Математикийн хичээлийн хотын олимпиадын аварга Олонбаатарын Бодрол
-Баянгол дүүргийн “Хүрээ тулга”  сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, Улаанбаатар хотод  зохион байгуулагдсан “Уран жиргээ-2015” наадмын Гранпри цомын эзэн Цэрэнпунцагийн Цогбадрах 
 
-Сүхбаатар дүүргийн “Сант” сургуулийн 3 дүгээр ангийн сурагч, Кенгуру олон улсын математикийн олимпиадын аварга Энхбатын Элдэв-Очир
-Сүхбаатар дүүргийн “Хобби” сургуулийн 9 дүгээр ангийн сурагч, Кенгуру олон улсын математикийн олимпиадын Хүрэл медальт Чинзоригийн  Хулан
-Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол”  сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, Физикийн хичээлийн улсын олимпиадын аварга Лхагвадоржийн Дөлгөөн
-Сүхбаатар дүүргийн 1 дүгээр  сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Нийгмийн ухааны хичээлийн улсын олимпиадын аварга Баатаржаргалын Уянга
-Баянзүрх дүүргийн “Эмпати”  сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Биологийн хичээлийн улсын олимпиадын аварга Гомбосүрэнгийн Лхагвадулам
-Баянзүрх дүүргийн “Монтурк”  сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Англи хэлний  хичээлийн улсын  олимпиадын аварга Баттулгын Өнөбилэг
-Баянгол дүүргийн “Радуга” сургуулийн 12 дугаар ангийн  сурагч, Орос хэлний  хичээлийн улсын олимпиадын аварга Бямбацогтын Ариунзаяа
-Баянгол дүүргийн “Шинэ эхлэл” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Орос хэлний  хичээлийн улсын олимпиадын аварга Батзолбоогийн Батзул
-Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 6 дугаар ангийн сурагч, Кенгуру олон улсын математикийн олимпиадын аварга Батбаярын Удвал
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал