sonin.mn
Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн малжуулах арга хэмжээнд  хамрагдсан 23 сум 1 тосгоны төлөөлөл болсон 100 гаруй малчид туршлага солилцох уулзалтанд оролцлоо.
 
Энэ үеэр аж ахуй эрхлэлтийн сургалт явуулсны зэрэгцээ Лидер кашмери компаний Ноос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа болон Тал булаг компаний фермерийн үйл ажиллагаатай, мал маллах арга туршлагаас судалсан байна.
 
Хөдөө орон нутагт залууст ажлын байр олдохгүй асуудал тулгардаг бөгөөд залуусыг малжуулах арга хэмжээ нь үнэхээр цаг үеэ олсон арга хэмжээ юм. Цаашид хөтөлбөрт хамрагдах залуусын тоо их байгаа учраас төрийн байгууллагын зүгээс малжуулах малчдын тоог нэмэх шаардлагатай гэдгийг уулзалтанд оролцсон малчид онцолж байлаа. 
 
Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг