sonin.mn
 
Монголын Социол Демократ нам 2016 оны УИХ-ын сонгуульд 17 хүний нэр дэвшүүлжээ.
 
 
Энэ талаар өнөөдөр тус намын дарга А.Ганбаатар болон намын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээллээ. Тус намын Улс төрийн зөвлөл энэ сарын 25-26-нд хуралдаж, нэр бүхий 17 гишүүнээ сонгуульд өрсөлдүүлэх шийдвэр гаргав. Мөн өчигдөр 11 цагийн үед нэр дэвшигчдээ СЕХ-нд бүртгүүлжээ.
 
Нэр дэвшигчдийг тодруулахдаа намын гишүүнчлэлтэй эсэхийг анхаарч үзсэний дээр мэдлэг боловсролын түвшин, ур чадвар, амьдралын туршлага зэрэг үзүүлэлтийг онцгойлон анхаарсан гэнэ. Нийт нэр дэвшигчдийн 35 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол дундаж нас 45 байгаа аж. Түүнчлэн нэр дэвшигчдийн бүрэлдэхүүнд эрүүл мэнд, шинжлэх ухаан, нийгэм, бизнесийн чиглэлийн төлөөллийг зохистой харилцаагаар оруулсан гэж энэ үеэр мэдээлэв.
 
УИХ-ын 2016 оны сонгуульд МСДН-аас нэр дэвшигчид
 
37-р тойрог С.Эрдэнэчимэг
47-р тойрог Ш.Төгсбаяр
49-р тойрог Р.Нарангэрэл
50-р  тойрог Д.Одончимэг
51-р тойрог Г.Халиунаа
52-р тойрог Ч.Энхтүвшин
53-р тойрог Д.Ганзориг
54-р тойрог Д.Төмөрбаатар
55-р тойрог Ш.Болд
59-р тойрог Д.Амарсайхан
60-р тойрог Ж.Сандуйжав
62-р тойрог А.Солонго
63-р тойрог А.Ганбаатар
64-р тойрог Ж.Даваадулам
65-р тойрог Ч.Лхагважав
66-р тойрог Ч.Баттулга
75-р тойрог Х.Маам нар нэр дэвшжээ.
 
Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр