sonin.mn
 
2016.05.31
 
МХЕГ МҮЭХ-той хамтран хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулах сургалтыг энэ сарын 23-26-ны өдрүүдэд “Сэрүүлэг” дээд зохион байгууллаа. Уг сургалтад  докторант Н.Очирбат Ө.Соёлцэцэг, доктор Л.Баасан нарын хүмүүс  хөдөлмөрийн хяналтын байцаагчдад мэдлэг, мэргэжлийг нь  чадавхжуулах тодорхой сэдвээр номын дуу сонсгосон юм. 
 
 
Монгол Улсын хэмжээнд 90 гаруй Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ажилладаг ч, тэр бүр аж ахуйн нэгж, байгууллагад хүрч ажиллаж чаддаггүй. Харин уг сургалтын дараа МҮЭХ-ны Ерөнхийлөгч  Х.Амгаланбаатар, МХЕГ-ын ХАБХХ-ийн дарга  Г.Эрдэнэтөгс  МҮЭ-ийн холбогдох хүмүүст Хөдөлмөрийн улсын байцаагчийн үнэмлэх, тэмдгийг гардуулав. 
 
 
Ингэснээр энэ чиглэлийн улсын байцаагчдын 29-өөр нэмэгдлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.