sonin.mn
ПАРИС. /Das Genussportal/. Дэлхийн дарсны нийслэл гэгдэх Бордо хотод дарсны соёлыг түгээх зорилгоор дэлхий дээрх хамгийн анхны музейг нээх гэж байна.
 
Уг музей ирэх зургадугаар сарын 2-нд Францын Бордо хотод нээгдэх бөгөөд жилд 450 мянган хүн хүлээн авна гэж төслийн удирдагч Селви Казес ярилаа. 14 мянган кв.м талбай эзлэх уг нүсэр байгууламжийг барих төсөлд нийт 63 сая евро зарцуулжээ.
 
 “La Citй du Vin” нэртэй энэхүү төвийн барилгын загвар нь маш этгээд чамин хийцтэй өвөрмөц байгууламж юм. Ямартай ч Европоор аялж буй жуулчдын хувьд заавал очиж үзэх ёстой газар ийнхүү нэгээр нэмэгдэж байна.
 
Үүний сацуу 3500 кв.м бүхий үзэсгэлэнгийн танхимд мянга гаруй жил дарсан дарсны түүхийг сонирхох боломжтой. Харин 750 кв.м талбайд байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж байх дарсны үзэсгэлэнгүүд зохиогдох юм.
 
250 хүний суудалтай танхимаас гадна төрөл бүрийн сургалтын танхим болон ресторан, вино амтлах тухлаг баар байх бөгөөд эдгээр нь 3000 гаруй ширхэг дарсны шилээр хийсэн гэрэлтүүлэгтэй байх ажээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг