sonin.mn
 
"Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл" эвсэл нэр дэвшигчдийнхээ материалыг өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороонд хүлээлгэн өглөө.
Тус эвсэл энэ сарын 27-нд 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхмүүдээ тодруулсан. Нэр дэвшигчид дунд эдийн засагч Н.Дашзэвэг, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, хөдөлмөрийн баатар, жүдочин Х.Цагаанбаатар, пара олимпийн аварга З.Баатаржав, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хүү Б.Хүдэр-Ян гэх мэт 44 нэр дэвшигчид багтаж байгаа юм.
 
Тус эвсэл ийнхүү хуульд заасан хугацаанд багтаж нэр дэвшигчдийн баримт материалыг СЕХ-нд хүлээлгэн өгөв.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг